Европ, Америкийн шилдэг их
сургуулиуд, тэдгээрийн эрдэмтэн, багш нар л боловсрол, шинжлэх ухааны шинэ
мэдлэг, шинэ санаа, нээлтийг онцгой дэмжиж, мэдэрч, талархан хүлээн авдаг юм
байна билээ. Интернет сүлжээгээр бие
даасан судлаач Бид нарын бичсэн нийтлэл болон сургуулийнхаа логотой Бид нарын
цээж зургийг Харвардын их сургууль Web хуудсандаа удаан хугацаагаар
байршуулж, харилцсаар ирсэнд баярлаж байдаг. Мөн Харвардын их сургууль
болон Кембрижийн их сургуулиас Та манай сургуулийн төгсөгч мөн үү?
Тийм бол дараах асуултанд хариулна уу гээд л цахим-захиа ирүүлдэг
байлаа. Судлаач Бид нарын Google.com-д Tyondon.blogspot.com
хайлтын
хаягаар нийтлүүлж ирсэн
“Эдийн засгийн математик-Economical
mathematics” сэдвээрх блог нийтлэлүүдтэй танилцсаны
үндсэн дээр дэлхийн шилдгийн шилдэг их сургууль болох Кембрижийн их сургуулиас Бид
нарт ирүүлсэн сэтгэл татам, гайхалтай сайхан агуулгатай нэгэн цахим-захианы
зөвхөн нүүр хэсгийг доорх хавсралт зургаар харуулав.Tuesday, September 29, 2015
Saturday, September 26, 2015
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн лекцээ Cyclopaedia, Wikipedia-гээс унших боломжтой боллоо
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн лекцээ Cyclopaedia, Wikipedia-гээс унших
боломжтой боллоо
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн дээд боловсролын
шинэчлэлд урьд нь хэн ч төсөөлөөгүй, ер бусын, гайхалтай содон, үр ашигтай шинэ
санаа, шинэ сэдэл, нээлтийг олон хувилбартайгаар бие даан бүтээх, хэрэгжүүлэх,
материалагжсан үр дүнг нь дэлхийн жишиг их сургуулиудад сүлжээгээр, нээлттэй
түгээн хүргэх, хүлээн зөвшөөрүүлэх, хамтран ажиллах, экспортлох замаар
даяарчлагдсан үйл ажиллагаатай сургалт, судалгааны хэлбэрт дэвшин шилжих
шаардлагатай болжээ. Сургалтанд TIMSS (Trends in International
Mathematics and Science Study-Математик, шинжлэх
ухааны сургалтын олон улсын чиг хандлага) голлох болжээ. Монголын дээд боловсролд шинэчлэл,
өөрчлөлт хийх гэж оролдож байгаа өнөөгийн нөхцөлд бие даасан судлаач Та өөрөө
юу хийв гэж асуух эрх хүн бүрт бий.
Бидний бие
дааж бүтээж tyondon.blogspot.com-д англи хэл дээр зураг хэлбэр (Images)–ээр байршуулсан 220 орчим шинэ санаа, шинэ мэдлэг, санамсаргүй нээлт (Breakthrough)-ийн нийтлэл бүрэн эхээрээ
Нийгмийн ухааны болон Шинжлэх ухааны түгээмэл толь бичиг (Cyclopaedia: or, An Universal Dictionary of
Arts and Sciences)-д байршсан болно. Мөн Tunteg Yondon on Twitter-ийн нийтлэлүүдтэй япон хэл дээр шинжлэх ухаан, техникийн танин мэдэхүйн мэдээллийг интернетээр
түгээдэг goo Wikipedia.com сүлжээнээс “Tunteg Yondon|goo Wikipedia” хаягаар хайлт явуулж
танилцааарай. Тэрчлэн tyondon.blogmn.net-д бичвэр (Text) болон зураг (Images) хэлбэрээр байршуулсан нийтлэлүүдтэй интернетээр гол төлөв орос болон англи хэл дээр шинжлэх ухааны
хайлтын мэдээлэл түгээдэг (Cyclopaedia.net) сүлжээнээс доорх хавсралт зургуудад тусгагдсан хайлтын үр
дүнгээр дэлгэрүүлэн танилцахыг зөвлөж байна.
Friday, September 25, 2015
Хонх дуугарч семинарын хичээл эхэллээ
Хонх дуугарч семинарын хичээл эхэллээ
Судлаач Бид нар санхүү, нягтлан бодох бүртгэлийн сургалтын агуулгыг
өөрчлөх, шинэчлэх цоо шинэ хандлага, чиглэлийг бүтээх, түгээх, турших,
хэрэгжүүлэх ажлаа 2004 оноос бие даан
эхэлснээс хойш бараг 10 гаруй жил өнгөрсөн байна. Өөрсдийн бүтээсэн шинэ
санаа, шинэ мэдлэгийг дэлхийн нэр хүндтэй банк, санхүү, судалгааны байгууллага,
шилдэг их сургууль, тэдгээрийн математикийн тэнхэм (Department of Mathematics)-үүдэд нийгмийн сүлжээгээр нээлтэй танилцуулж, хүлээн
зөвшөөрүүлэхэд багагүй хугацаа, нөр их хөдөлмөр, эрэл хайгуул, хөрөнгө оруулалт
гаргаж зарцуулсан байх юм. 2004 онд бичсэн “Зардлын шинжилгээ” номондоо эхэлэн
толилуулж байсан “Шугаман алгебрийн лекцүүд”-ийг Америкийн шилдэг их сургуулийн
математикийн тэнхэмүүд сургалтандаа өргөн ашигладаг нь интернетээс ажиглагддаг.
Доорх зургаас Google.com-д багшийн блог лекцийн
хэлбэрээр байршуулсан санхүүгийн математикийн хичээлийн нэгхэн хэсгийг
харуулав. Нягтлан бодох бүртгэлийн багш Проф. Т.Ёндон нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр
төгсөх дамжааны шилдэг оюутан М.Гүрбадам нар семинарын хичээл дээр байгаа
зургийг энд харуулав.
Wednesday, September 23, 2015
Шинэлэг сургалт
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн шинэчлэл, өөрчлөлтийн шилдэг, чанартай,
оюунлаг сургалттай байгууллага, багш нарыг сонгож суралцах боломж нээгдлээ.
Доорх зургийн хайлтын үр дүнгээр Монголын санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн
холбоо (МСМШХ)-ноос зохион байгуулах
сургалтын агуулга, багш нарын бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж
танилцаарай. Вэб сайт-www.mapfa.org, цахим хаяг-tyondon@yahoo.com, утас-94185794.
Subscribe to:
Comments (Atom)