Хонх дуугарч семинарын хичээл эхэллээ
Судлаач Бид нар санхүү, нягтлан бодох бүртгэлийн сургалтын агуулгыг
өөрчлөх, шинэчлэх цоо шинэ хандлага, чиглэлийг бүтээх, түгээх, турших,
хэрэгжүүлэх ажлаа 2004 оноос бие даан
эхэлснээс хойш бараг 10 гаруй жил өнгөрсөн байна. Өөрсдийн бүтээсэн шинэ
санаа, шинэ мэдлэгийг дэлхийн нэр хүндтэй банк, санхүү, судалгааны байгууллага,
шилдэг их сургууль, тэдгээрийн математикийн тэнхэм (Department of Mathematics)-үүдэд нийгмийн сүлжээгээр нээлтэй танилцуулж, хүлээн
зөвшөөрүүлэхэд багагүй хугацаа, нөр их хөдөлмөр, эрэл хайгуул, хөрөнгө оруулалт
гаргаж зарцуулсан байх юм. 2004 онд бичсэн “Зардлын шинжилгээ” номондоо эхэлэн
толилуулж байсан “Шугаман алгебрийн лекцүүд”-ийг Америкийн шилдэг их сургуулийн
математикийн тэнхэмүүд сургалтандаа өргөн ашигладаг нь интернетээс ажиглагддаг.
Доорх зургаас Google.com-д багшийн блог лекцийн
хэлбэрээр байршуулсан санхүүгийн математикийн хичээлийн нэгхэн хэсгийг
харуулав. Нягтлан бодох бүртгэлийн багш Проф. Т.Ёндон нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр
төгсөх дамжааны шилдэг оюутан М.Гүрбадам нар семинарын хичээл дээр байгаа
зургийг энд харуулав.
No comments:
Post a Comment