Saturday, November 14, 2015

Brief introduction to fin research group on Facebook



Brief introduction to fin research group on Facebook
Research area of Mongolian Association of Professional Financial Analysts (MAPFA) covers wide range of topics on mathematical statistics, business statistics, finance, tax, all contents of accounting, econ & fin analysis’s fields in their combined form associated with financial engineering as well as separately for each one. Initiators & co-founders of Association have published in the line of above mentioned topics modern & interesting textbooks & brochures in accounted volume of more than 200 printer’s sheets for economics university students & postgraduates since 2004. Moreover, I have placed along with Association’s co-founders approximately 250 printscreen posts in about 16,200 pageviews in English, Russian & Mongolian editions on tyondon.blogspot.com with text & images. Many of them have been placed on World famous encyclopedia, as well as cyclopaedia in English, Russian & Japanese languages. I would like to say following amazing quote: “The most important discoveries will provide answers to questions that we do not yet know how to ask & will concern objects we have not yet imagined” John Bahcall. By the way we decided to introduce one’s own research papers issued in foreign languages to Mongolian readers & learners since September, 2014 & we have posted around 40 articles & lecturer’s blog publications related to innovations & changes of Mongolian higher education sector, specially fin & accounting curriculum of mathematically integrated econ, fin & accounting & also its content. Besides that a lot of European & American universities, famous research centers & groups popularly use our new ideas & innovations belong to linear algebra lectures & unusual interpretation on application of integral calculus in Jinni index etc. Our research group intends to launch stepwise professional training course for Mongolian financiers, accountants & other people, who really interested in possessing & acquiring modern methods & technique of forecasting, analyzing & controlling social & econ events. Also we are inviting Mongolian & foreign individuals as well as legal entities to collaborate in writing & publishing innovated textbooks devoted to students of higher education organizations & fin-accounting staff, who engaged in the field of financial engineering & accounting models. This invitation also related to workers, who interested in creating, exchanging, sharing, developing, outsourcing, exporting of science papers, articles, complied researching final results & issues of modern textbooks in scope of above emphasized tentative thesis & subjects. New direction of accounting & fin analysis research has created with us is significant necessity at present while my country has been suffering & facing temporary difficulties caused & conditioned by all-round falling in mineral recourses prices at World market for dominate raw materials. In connection with those factors rather than before raised the role of innovation, improvement, updated change & further development in econ & fin higher education sector, including accounting & fin statement analysis, accounting models, cost calculation methods based in econometrics, financial engineering, multiple discriminant analysis (ANOVA, MANOVA) & applied mathematics etc. Recently we have received formal license from authorities to manage a professional course for financial analysts. That is why we are planning to kick off tablet based online sandwich course on cost accounting, managerial accounting, math statistics & essentials of fin models etc which could be set & established preliminary & favorable opportunities to organize & manage stepwise professional classroom course for its learners & attendees in the further.

Wednesday, November 11, 2015

Санхүү, бүртгэлийн нээлттэй онлайн хичээл, Online open course in finance & accounting



Санхүү, бүртгэлийн нээлттэй онлайн хичээл, Online open course in finance & accounting
Багш нь санхүү, бүртгэл, татвар, хүний нөөц, менежмент, хэрэглээний  математик, математик-статистик, математик загварчлал, байгалийн шинжлэх ухааны зэрэг олон талт мэдлэгтэй, түүнийгээ практикт хэрэгжүүлдэг чадвар эзэмшсэн байж л санхүү, нягтлан бодох бүртгэлийн сургалт явуулах боломжтой нь ажиглагддаг. Санхүү, бүртгэлийн дээд боловсролын менежментийн цэгцтэй, нэгдсэн бодлогогүй манай орны хувьд багш хүн бие дааж өөрийгөө хөгжүүлж, чөлөөт сэтгэлгээгээр санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн чиглэлээр шинэ мэдлэг, шинэ санаа бүтээж, түүнийгээ дэлхийн түвшинд мэргэжил нэгтнүүддээ түгээх, санал солилцох, гадаад руу экспортлох шаардлагатай болжээ. Нэгэнт өөрт заяагдсан хувь тавиландаа эсвэл өөрийнхөө зөн билэг, хувийн сонирхолдоо хөтлөгдөж сонгосон мэргэжилдээ үнэнч байж түүнийхээ нэр хүндийг өргөж, хараахан олж ажиглаагүй, зураглан төсөөлөөгүй нууцад нь шимтэн нэвтэрч, цаашдын хөгжил өөрчлөлтийнх нь зүй тогтлыг нээн илрүүлж бусад шинжлэх ухаантай холбогдсон шүтэлцээн дээр нь ер бусын шинэ санаа, мэдлэг, арга технологийг бүтээх, ургуулан бодож хөгжүүлэх хүндтэй бөгөөд эрхэм үүрэг өнөөгийн нягтлан бодогч нарт заяагджээ. Нягтлан бодогч Бид нарын аль хэдийнэ анхдагч нь болж хийж бүтээчихсэнээ, мөн бүтээж байгаагаа цаашид улам л гүнзгийрүүлэн хөгжүүлсээр байхгүй бол шийдвэр гаргагчид гадаадын төсөл, зээл, семинар, томилолт нэрийн доор үр дүн, явц нь тодорхойгүй, орчуулан хуулбарласан элдэв арга хэмжээг  сэдээд, түүнийхээ төлбөрт татвар төлөгчдийн мөнгөний гадгашлах урсгалыг өсгөж байдаг арга барилаасаа салахгүй нь бололтой. Монголын санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн холбоо (MAPFA)-ноос сүүлийн 10 гаруй жилд  бие дааж явуулсан судалгаа болон бүтээж дэлхий дахинд онлайнаар түгээсэн 200 орчим шинэ санаа, шинэ мэдлэг (tyondon.blogspot.com & tyondon.blogmn.net домайн хаягаар гол төлөв англи, орос, монгол хэл дээр бичиж, байршуулсан)-тээ тулгуурлаж санхүү, бүртгэл, статистикийн судалгаа, шинжилгээ, загварчлалын онлайн үнэ төлбөргүй, нээлтэй хичээлийг multimedia хэрэгсэл ашиглан явуулахаар бэлтгэлийг нь хангаж байна. Онлайн сургалт (e-learning, online learning)-ын нөхцөлд суралцагч нь ачаалал ихтэй үндсэн ажлаасаа огтхон ч хөндийрөлгүйгээр  ажлын байрандаа эсвэл гэртээ онлайнаар шууд холбогдсоноор мэргэжлийн ур чадвараа дэлхийн санхүү, бүртгэлийн өндөр хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа хөгжил, дэвшилтэй хөл нийлүүлэх боломжийг олох юм. Чөлөөт цагаар хомсхон, зам тээврийн ачаалал, түгжрэл ихтэй, авто хэрэгслийн дугаарын хязгаарлалттай өнөө үед суралцагчид сургалтын танхимд нэгэн зэрэг цугларахад бэрхшээлтэй байдгийг хөнгөвчлөх, суралцагч өөрийнхөө товлож сонгосон шинэ мэдээллийг интернетийн нэмэлт хайлт хийхгүйгээр багшаас шууд тодруулж авах, танхимын гүнзгийрүүлсэн сургалтын урьдчилсан бэлтгэлийг бие дааж хангах, эзэмшихийг хүссэн судлахууны бүтэц, хүрээ, агуулга, ашиг тусын талаар анхдагч цэгцтэй төсөөлөл, ойлголтыг алсын зайн онлайн  сургалтаар авах боломж нээгдэх юм. Оюутнуудад удирдлагын бүртгэлийн хичээлээр өгсөн дадлагын хичээлийн нэгхэн хэсгийг хавсралтаар зураглан доор харуулжээ.

Saturday, November 7, 2015

Боловсролын чиг хандлага, Trends in education



Боловсролын чиг хандлага
Боловсролын шинэчлэлийн талаар хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ нэг л эргэлзээтэй, замын тодорхой зураггүй, орчуулан хуулбарласан хэлбэр, агуулгатай нь ажиглагдах юм. Хуулж дууриасан бүхэн Монгол орны боловсролын хөгжлийн хөрсөнд ургаж нахиалах уу? Монголын уламжлал зан заншил, өвөрмөгц нөхцөл байдалд тохирох уу ? гэдгийн урьдчилан бодож байвал зүгээрсэн. Дэлхийн шилдэг их сургууль, судалгааны төвөөс суралцах зүйл байлгүй л яахав. Үнэгүй зүйл байдаггүй тул энэ бүхэнд Монголын татвар төлөгчдийн мөнгөний гадгашлах урсгал нэмэгдсээр байна. Гадаадын боловсролын байгууллагуудын мэдлэгийн эх сурвалжид эшлэл, тандалт ахиу хийхийн хэрээр Монголын боловсролын гадаад үнэлэмж, зэрэглэл буурч байгааг ч бодолцмоор юм. Боловсролын менежментэд гол төлөв бусдыг аялдан дагалдах, орчуулан хуулбарлах гарцыг эрхэмлэхгүйгээр шинэ мэдлэг, шинэ санааг Монголдоо бүтээж гадгаш түгээх, хуваалцах, экспортлох боломжийг олж хардаг болчихвол зүгээрсэн. Монгол хүний, Монголын төрийн бус зарим байгууллагын бие дааж нэгэнт бүтээчихсэн, хийж чадаж байгаа хялбархан зүйлийг гадаадын төсөл, төлөвлөгөө, семинар, туршлага хэмээн өргөмжилж төсвөөс санхүүжүүлмээргүй л байх юм. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн лекц, Khan academy-ийн таблетэд суурилсан хичээлүүдийг төлбөртэйгөөр орчуулан суралцагчдийн хүртээл болгож байгаа гэсэн мэдээлэл дайралддаг нь сайн хэрэг. Гэхдээ Монголчууд эдгээр байгууллагын тарааж, хуваалцаж байгаагаас илүү хямд, сонирхогчдын зорилтот бүлэгт илүүтэй онож хандсан, нээлтэй, үнэ төлбөргүй блог лекц, сургалтын материал нэлээд олныг бүтээчихснийг дэмждэггүй, ойлгодоггүй байдал боловсрол, шинжлэх ухааны салбарт байсаар л байх юм. Мөн сүүлийн үед “Та өөрөө манлайлагч”, “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” гэх шиг хэрэгжилтийнх нь явц үр дүнг хэмжих, хяналт тавих, дүгнэх, биелэлтийн шалгуурыг нь тогтооход бэрхшээлтэй төслийн сураг чимээ сонсогдох болжээ.

Wednesday, November 4, 2015

Russian famous Cyclopaedia in education



Russian famous Cyclopaedia in education
Бие даасан судлаач Бид нарын Google plus-д сүүлийн 1 жил (2015 оны 9 сараас өнөө хүртэл)-д гол төлөв монгол хэл дээрх тайлбартайгаар байршуулсан блог нийтлэлүүдийг шинжлэх ухааны шинэ санаа, шинэ мэдлэгийг илүүтэй ойлгож эрхэмлэн үздэг оросууд Нийгмийн ухааны болон Шинжлэх ухааны түгээмэл толь бичиг (Cyclopaedia: or, An Universal Dictionary of Arts and Sciences)аа цуврал хэлбэрээр EconometricsболонFunction cost analysis гэсэн танин мэдэхүйн төрлөөр ангилан уншигчдын хүртээл болгожээ.  Function cost analysis ангилалын блог нийтлэлтэй холбоотой зургаарх мэдээлэл болон энэхүү Cyclopaedia-тэй шууд уясан зарим холбоос (Links)-ын нэмэлт мэдээллийг tyondon.blogmn.net (Accounting)-аар төлөөлүүлэн бас харуулав. Нэлээд чармайлт гаргасны эцэст Бид нар Монголын санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн холбоо (MAPFA)-ныхоо дэргэд санхүүгийн шинжилгээний сургалт явуулах зөвшөөрлөө авлаа. Бид нарын эрхлэн явуулах санхүү, нягтлан бодох бүртгэлийн шинэлэг сургалт, мэргэжлийн зөвлөлгөө нь бусдын бүтээсэн мэдлэгийн дамжуулж орчуулан хуулбарладаг уламжлалт арга барилаас өөр байхыг угтан ирэх цаг үе харуулна гэдэгт итгэл төгс байна.