Санхүү, бүртгэлийн нээлттэй онлайн хичээл,
Online open course in finance & accounting
Багш нь санхүү, бүртгэл, татвар, хүний
нөөц, менежмент, хэрэглээний математик, математик-статистик,
математик загварчлал, байгалийн шинжлэх ухааны зэрэг олон талт мэдлэгтэй,
түүнийгээ практикт хэрэгжүүлдэг чадвар эзэмшсэн байж л санхүү, нягтлан бодох
бүртгэлийн сургалт явуулах боломжтой нь ажиглагддаг. Санхүү, бүртгэлийн дээд
боловсролын менежментийн цэгцтэй, нэгдсэн бодлогогүй манай орны хувьд багш хүн бие
дааж өөрийгөө хөгжүүлж, чөлөөт сэтгэлгээгээр санхүү, нягтлан бодох бүртгэлийн
мэргэжлийн чиглэлээр шинэ мэдлэг, шинэ санаа бүтээж, түүнийгээ дэлхийн түвшинд мэргэжил
нэгтнүүддээ түгээх, санал солилцох, гадаад руу экспортлох шаардлагатай болжээ. Нэгэнт
өөрт заяагдсан хувь тавиландаа эсвэл өөрийнхөө зөн билэг, хувийн сонирхолдоо
хөтлөгдөж сонгосон мэргэжилдээ үнэнч байж түүнийхээ нэр хүндийг өргөж, хараахан
олж ажиглаагүй, зураглан төсөөлөөгүй нууцад нь шимтэн нэвтэрч, цаашдын хөгжил
өөрчлөлтийнх нь зүй тогтлыг нээн илрүүлж бусад шинжлэх ухаантай холбогдсон
шүтэлцээн дээр нь ер бусын шинэ санаа, мэдлэг, арга технологийг бүтээх, ургуулан
бодож хөгжүүлэх хүндтэй бөгөөд эрхэм үүрэг өнөөгийн нягтлан бодогч нарт
заяагджээ. Нягтлан бодогч Бид нарын аль хэдийнэ анхдагч нь болж хийж бүтээчихсэнээ,
мөн бүтээж байгаагаа цаашид улам л гүнзгийрүүлэн хөгжүүлсээр байхгүй бол шийдвэр
гаргагчид гадаадын төсөл, зээл, семинар, томилолт нэрийн доор үр дүн, явц нь
тодорхойгүй, орчуулан хуулбарласан элдэв арга хэмжээг сэдээд, түүнийхээ төлбөрт татвар төлөгчдийн
мөнгөний гадгашлах урсгалыг өсгөж байдаг арга барилаасаа салахгүй нь бололтой. Монголын
санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн холбоо (MAPFA)-ноос сүүлийн 10 гаруй жилд бие дааж
явуулсан судалгаа болон бүтээж дэлхий дахинд онлайнаар түгээсэн 200 орчим шинэ
санаа, шинэ мэдлэг (tyondon.blogspot.com & tyondon.blogmn.net домайн хаягаар гол төлөв англи, орос, монгол хэл дээр бичиж, байршуулсан)-тээ тулгуурлаж санхүү, бүртгэл, статистикийн судалгаа, шинжилгээ,
загварчлалын онлайн үнэ төлбөргүй, нээлтэй хичээлийг multimedia хэрэгсэл
ашиглан явуулахаар бэлтгэлийг нь хангаж байна. Онлайн сургалт
(e-learning, online learning)-ын нөхцөлд суралцагч
нь ачаалал ихтэй үндсэн ажлаасаа огтхон ч хөндийрөлгүйгээр
ажлын байрандаа эсвэл гэртээ онлайнаар шууд
холбогдсоноор мэргэжлийн ур чадвараа дэлхийн санхүү, бүртгэлийн өндөр хурдацтай
хувьсан өөрчлөгдөж байгаа хөгжил, дэвшилтэй хөл нийлүүлэх боломжийг олох юм. Чөлөөт
цагаар хомсхон, зам тээврийн ачаалал, түгжрэл ихтэй, авто хэрэгслийн дугаарын
хязгаарлалттай өнөө үед суралцагчид сургалтын танхимд нэгэн зэрэг цугларахад
бэрхшээлтэй байдгийг хөнгөвчлөх, суралцагч өөрийнхөө товлож сонгосон шинэ мэдээллийг
интернетийн нэмэлт хайлт хийхгүйгээр багшаас шууд тодруулж авах, танхимын гүнзгийрүүлсэн
сургалтын урьдчилсан бэлтгэлийг бие дааж хангах, эзэмшихийг хүссэн судлахууны бүтэц,
хүрээ, агуулга, ашиг тусын талаар анхдагч цэгцтэй төсөөлөл, ойлголтыг алсын
зайн онлайн сургалтаар авах боломж нээгдэх
юм. Оюутнуудад удирдлагын бүртгэлийн хичээлээр өгсөн дадлагын хичээлийн нэгхэн
хэсгийг хавсралтаар зураглан доор харуулжээ.
No comments:
Post a Comment