Monday, October 26, 2015

The best development trend in higher education innovation



The best development trend in higher education innovation,
Дээд боловсролын шинэчлэлийн шилдэг чиг хандлага
Please journey through Tunteg Yondon-Google plus-the unique & best way to modern & updated economical & financial higher education based on Practical mathematics (Analytic geometry, linear algebra, Matrices, Derivative, Differentials, Exponential functions, Logarithm, Define & Double integrals etc) & the elements of Mathematical statistics. By the way our research team independently has created, online shared & realized in practice more than 220 unique & unusual mathematical & statistical new ideas, innovations & breakthroughs in the field of economics, finance, tax & modern accounting etc since 2004. In addition, those posts have placed & delivered in English, Mongolian & Russian editions on famous social communications.For more information apply to Google.com with Web & Images: www.mapfa.org; tyondon.com; tyondon.mn; tunteg yondon-google plus; tunteg yondon|twitter; tunteg yondon|facebook; tunteg yondon|linkedin; tyondon.blogspot.com; tyondon.blogmn.net & shildeg.net etc. Mail:tyondon@yahoo.com


Sunday, October 25, 2015

Practical advice & lectures by Prof.T.Yondon



Монголын санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн холбоо (MAPFA)-ноос эрхлэн Мягмар, Пүрэв гараг, хагас, бүтэн сайн өдрүүдэд санхүүгийн тайлангийн шинжилгээ, зардлын болон удирдлагын бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн загварчлалын үндсээр зөвлөгөө өгнө, сургалт явуулна. Сургалтын байр Баянзүрх дүүрэг, Маршал Г.К. Жуковын хөшөөний зүүн талын дараагийн автобус, троллейбусны төв замын буудал дээр Сутай дээд сургуулийн 2 давхар.

Saturday, October 24, 2015

WEB page of Mongolian Association of Professional Financial Analysts

Монголын санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн холбоо (mapfa)-ны вэб хуудсаар аялаарай. Please visit WEB page of Mongolian Association of Professional Financial Analysts., www.mapfa.org

Wednesday, October 21, 2015

Багш бол чадваржсан мэдлэгийн хөтөч,чиглүүлэгч,бүтээгч,үлгэрлэгч байх үүрэгтэй



Багш бол чадваржсан мэдлэгийн хөтөч,чиглүүлэгч,бүтээгч,үлгэрлэгч байх үүрэгтэй
 Суралцагчдад эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр, түүний агуулгыг илэрхийлэгч лекц, чадвар олгох дадлагын хичээлийг багш өөрийнхөө бие дааж олон хувилбартайгаар туршиж бүтээсэн судалгаандаа шууд суурилан явуулбал зохистой байдаг байх. Олон жилийн тэртээд бичигдээд агуулгын хувьд үеэ өнгөрөөж хоцрогдсон, орчуулгын аястай сурах бичиг, гарын авлага, лекцийн тэмдэглэл, гадаад хүний бичсэн зөвлөмж, интернетийн нийтлэлээр санхүү, бүртгэлийн бүх шатны сургалтыг явуулсаар байвал Монголын дээд боловсролын шинэчлэлд ахиц гарахгүй л болов уу? Дээд боловсролын байгууллагын зэрэглэлийг олон улсын хараат бус байгууллагууд гаргаж байдаг тул дотооддоо өөрсдийгөө хичнээн ч магтан шоудаж, өргөмжлөл өгөлцөж, гадаадын аттестатчилалын сертификат хүлээн аваад нэг их тус нэмэргүй нь ажиглагддаг. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр олон тооны өндөр төлбөртэй сургалт, дамжаа явагддаг нь ажиглагддаг хэдий ч тэдгээрийн бүтээсэн шинжлэх ухааны шинэ мэдлэг, шинэ санаа, нээлт гэх зүйл хараахан сонсогддоггүй, нийгмийн сүлжээгээр хайлтын ямар нэгэн үр дүн гардаггүй юм билээ. Одоо агуулга, чанарын өөрчлөлтийг эрхэмлэх цаг нь болсон л баймаар. Энэ нь санхүүч, нягтлан бодогч хэмээх сайхан мэргэжлийн нэр хүндийг улам бүр өндөрт өргөх нь гарцаагүй болой. “Бидний хэрхэн асуухаа өнөө хүртэл мэдэхгүй байгаа асуултуудад хариу өгөх, Бид нарын хараахан дүрслэн бодоогүй зүйлсэд санаа тавих нь хамгийн чухал нээлтүүд” хэмээн John Bahcall хэлсэн байдаг. Судлаач Бид нар Tyondon.blogspot.com-д санхүүгийн мэргэжлийн шинжилгээ, нягтлан бодох бүртгэлийн математик загварчлалаар 16,237 хуудас (page views) нийтлэл байршуулсны 90 орчим %-ийг нь англи хэл дээр бичсэн билээ. Харин сүүлийн 2 жил (2014-2015)-д тэдгээр нийтлэлийн заримыг нь монгол хэлээрх тайлбартайгаар Монголынхоо уншигчдад хүргэж эхэлсэн юм. Мөн ганц нэгийг нь орос хэл дээрх тайлбартайгаар гаргасан чинь түүнийг Орос оронд мөн л хамгийн шилдэг нийтлэл гэж үзсэн бололтой. Иймээс ч Бид нарын домайн нэр дээр тусгайлан вэб хуудас нээсний хамт саяхнаас нэлээд  олон нийтэлийг Нийгмийн ухааны болон Шинжлэх ухааны түгээмэл толь бичиг (Cyclopaedia: or, An Universal Dictionary of Arts and Sciences)аа  байршуулжээ. Ийм жишээ олон байдаг.



Saturday, October 17, 2015

Миний хачин зураг (My funny picture)



Миний хачин зураг (My funny picture)
Сумын төвийн сургуульд элсэн орж бага ангийн багшаараа цагаан толгойн 35 үсэг, арифметикийн 4 аргын тоо заалгаж, 12 хуудастай нимгэн дэвтрийн арын хавтаснаас үржүүлэхийн хүрд цээжилж, хавар нь үсэглэлийн баяраа ангийнхаа 15 сурагчийн хамт тэмдэглээд, хөтөлгөө мориор аав, ахынхаа хамт зуны амралтаараа гэртээ очиж байсан 1960-аад оны дунд үе маань дурсамж болон үлджээ.  Нэг л мэдэхэд 10 хаврыг ардаа орхиж дээд сургуулийн томилолт авч, их зохиолч Д. Нацагдоржийн хэлсэнчлэнгээр “Хээрийн галуу нисч үл хүрэх газраас...” эрдэм сурахаар “Нарлаг монгол” галт тэргэнд суугаад хойт зүг хөдөлж билээ. Хувь заяаны зураглалаар надад нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр сурах л хуваарь олдсон юм. Гадаад, дотоодын олон оюутны хувьд тун ч ховор олддог улаан дипломыг нь өвөртлөж сургуулиа төгсөж билээ. Компьютер, зах зээлийн бүртгэлийн үндсийг бие даан сонирхож улмаар сүүлийн 10 гаруй жилд нь нягтлан бодох бүртгэлийн багшийн ажлыг олж хийв. Шавь нар багшийнхаа оюутан ахуй цагийн тухай асууж байдаг тул дээд сургуулийн төгсөх дамжаанд сурч байхдаа татуулсан нэг зургаа энд байршуулав.

Wednesday, October 14, 2015

I've reopen my old account of Tunteg Yondon|Linkedin



Хорвоогийн 7 тэрбум хүний бараг 1,1 тэрбум нь өдөр бүр Google.com-оор аялж, мэдээллийн хайлт хийж шинэ соргог бүхэнтэй танилцаж байдаг гэдэг. Google.com; Yahoo.com; Ask.com зэрэг нийгмийн алдартай сүлжээний мэдээлэл нь байнга шинэчлэгдэж, хамгийн их тандалттай, чухал, шилдгийн шилдэг нь шалгаран үлдэж, хайлтын үр дүнгийн эхний хуудсанд ач холбогдлын зэрэглэлээрээ эрэмблэгдэн жагсаж гарч ирсээр байдаг. Нийтлэлийн ач холбогдлын зэрэглэлийг өсгөж сурталчлахад гаднаас нь хэн ч яаж ч нөлөөлөх боломжгүй нь мэдээж билээ. Тэгэх тусмаа төр засаг, хэн нэгний өчүүхэн ч дэмжлэггүйгээр бүхнийг бие даан зүтгэснээр математикт суурилсан эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн дээд боловсролын сургалт, судалгаанд цоо шинэ, давтагдашгүй  хандлага чиглэлийг сүүлийн 10-аад жилд бүтээж хэрэгжүүлсэн минь санаанд оромгүй, ер бусын зүйл (breakthroughs) байсан юм. Саяхан Tunteg Yondon|Linkedin бүртгэлээ сэргээн хөгжүүлэх боломж ч тохиолоо. Багагүй хүнд суртал одоо ч тохиолдсоор байгаа хэдий ч шантрахгүйгээр ургашилаар л байна... Хийсэн бүтээсэн бүхэн минь ил тод, материаллагаар үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд танигдаж, тараагдаж шалгагдсан байх учиртай. Монголын санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн холбоо (Mongolian Association of Professional Financial Analysts)-ноос явуулах сургалт нь чухам энэ л жишиг, шаардлагын хангаж байгаа гэдэгт судлаач Бид нар итгэл төгс байдаг.