Багш бол
чадваржсан мэдлэгийн хөтөч,чиглүүлэгч,бүтээгч,үлгэрлэгч байх үүрэгтэй
Суралцагчдад эзэмшүүлэх сургалтын
хөтөлбөр, түүний агуулгыг илэрхийлэгч лекц, чадвар олгох дадлагын хичээлийг багш
өөрийнхөө бие дааж олон хувилбартайгаар туршиж бүтээсэн судалгаандаа шууд
суурилан явуулбал зохистой байдаг байх. Олон жилийн тэртээд бичигдээд
агуулгын хувьд үеэ өнгөрөөж хоцрогдсон, орчуулгын аястай сурах бичиг, гарын
авлага, лекцийн тэмдэглэл, гадаад хүний бичсэн зөвлөмж, интернетийн нийтлэлээр
санхүү, бүртгэлийн бүх шатны сургалтыг явуулсаар байвал Монголын дээд
боловсролын шинэчлэлд ахиц гарахгүй л болов уу? Дээд
боловсролын байгууллагын зэрэглэлийг олон улсын хараат бус байгууллагууд гаргаж
байдаг тул дотооддоо өөрсдийгөө хичнээн ч магтан шоудаж, өргөмжлөл өгөлцөж,
гадаадын аттестатчилалын сертификат хүлээн аваад нэг их тус нэмэргүй нь
ажиглагддаг. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр олон тооны өндөр
төлбөртэй сургалт, дамжаа явагддаг нь ажиглагддаг хэдий ч тэдгээрийн бүтээсэн
шинжлэх ухааны шинэ мэдлэг, шинэ санаа, нээлт гэх зүйл хараахан сонсогддоггүй,
нийгмийн сүлжээгээр хайлтын ямар нэгэн үр дүн гардаггүй юм билээ. Одоо агуулга,
чанарын өөрчлөлтийг эрхэмлэх цаг нь болсон л баймаар. Энэ нь санхүүч, нягтлан
бодогч хэмээх сайхан мэргэжлийн нэр хүндийг улам бүр өндөрт өргөх нь гарцаагүй
болой. “Бидний хэрхэн асуухаа өнөө хүртэл мэдэхгүй байгаа асуултуудад хариу
өгөх, Бид нарын хараахан дүрслэн бодоогүй зүйлсэд санаа тавих нь хамгийн чухал
нээлтүүд” хэмээн John Bahcall
хэлсэн
байдаг. Судлаач Бид нар Tyondon.blogspot.com-д санхүүгийн мэргэжлийн шинжилгээ, нягтлан бодох
бүртгэлийн математик загварчлалаар 16,237 хуудас (page views) нийтлэл байршуулсны 90 орчим %-ийг нь англи хэл дээр
бичсэн билээ. Харин сүүлийн 2 жил (2014-2015)-д тэдгээр нийтлэлийн
заримыг нь монгол хэлээрх тайлбартайгаар Монголынхоо уншигчдад хүргэж эхэлсэн
юм. Мөн ганц нэгийг нь орос хэл дээрх тайлбартайгаар гаргасан чинь түүнийг Орос
оронд мөн л хамгийн шилдэг нийтлэл гэж үзсэн бололтой. Иймээс ч Бид нарын
домайн нэр дээр тусгайлан вэб хуудас нээсний хамт саяхнаас нэлээд олон нийтэлийг Нийгмийн
ухааны болон Шинжлэх ухааны түгээмэл толь бичиг (Cyclopaedia: or, An Universal
Dictionary of Arts and Sciences)-даа
байршуулжээ. Ийм
жишээ олон байдаг.
No comments:
Post a Comment