Saturday, October 17, 2015

Миний хачин зураг (My funny picture)



Миний хачин зураг (My funny picture)
Сумын төвийн сургуульд элсэн орж бага ангийн багшаараа цагаан толгойн 35 үсэг, арифметикийн 4 аргын тоо заалгаж, 12 хуудастай нимгэн дэвтрийн арын хавтаснаас үржүүлэхийн хүрд цээжилж, хавар нь үсэглэлийн баяраа ангийнхаа 15 сурагчийн хамт тэмдэглээд, хөтөлгөө мориор аав, ахынхаа хамт зуны амралтаараа гэртээ очиж байсан 1960-аад оны дунд үе маань дурсамж болон үлджээ.  Нэг л мэдэхэд 10 хаврыг ардаа орхиж дээд сургуулийн томилолт авч, их зохиолч Д. Нацагдоржийн хэлсэнчлэнгээр “Хээрийн галуу нисч үл хүрэх газраас...” эрдэм сурахаар “Нарлаг монгол” галт тэргэнд суугаад хойт зүг хөдөлж билээ. Хувь заяаны зураглалаар надад нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр сурах л хуваарь олдсон юм. Гадаад, дотоодын олон оюутны хувьд тун ч ховор олддог улаан дипломыг нь өвөртлөж сургуулиа төгсөж билээ. Компьютер, зах зээлийн бүртгэлийн үндсийг бие даан сонирхож улмаар сүүлийн 10 гаруй жилд нь нягтлан бодох бүртгэлийн багшийн ажлыг олж хийв. Шавь нар багшийнхаа оюутан ахуй цагийн тухай асууж байдаг тул дээд сургуулийн төгсөх дамжаанд сурч байхдаа татуулсан нэг зургаа энд байршуулав.

No comments:

Post a Comment