Wednesday, October 14, 2015

I've reopen my old account of Tunteg Yondon|Linkedin



Хорвоогийн 7 тэрбум хүний бараг 1,1 тэрбум нь өдөр бүр Google.com-оор аялж, мэдээллийн хайлт хийж шинэ соргог бүхэнтэй танилцаж байдаг гэдэг. Google.com; Yahoo.com; Ask.com зэрэг нийгмийн алдартай сүлжээний мэдээлэл нь байнга шинэчлэгдэж, хамгийн их тандалттай, чухал, шилдгийн шилдэг нь шалгаран үлдэж, хайлтын үр дүнгийн эхний хуудсанд ач холбогдлын зэрэглэлээрээ эрэмблэгдэн жагсаж гарч ирсээр байдаг. Нийтлэлийн ач холбогдлын зэрэглэлийг өсгөж сурталчлахад гаднаас нь хэн ч яаж ч нөлөөлөх боломжгүй нь мэдээж билээ. Тэгэх тусмаа төр засаг, хэн нэгний өчүүхэн ч дэмжлэггүйгээр бүхнийг бие даан зүтгэснээр математикт суурилсан эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн дээд боловсролын сургалт, судалгаанд цоо шинэ, давтагдашгүй  хандлага чиглэлийг сүүлийн 10-аад жилд бүтээж хэрэгжүүлсэн минь санаанд оромгүй, ер бусын зүйл (breakthroughs) байсан юм. Саяхан Tunteg Yondon|Linkedin бүртгэлээ сэргээн хөгжүүлэх боломж ч тохиолоо. Багагүй хүнд суртал одоо ч тохиолдсоор байгаа хэдий ч шантрахгүйгээр ургашилаар л байна... Хийсэн бүтээсэн бүхэн минь ил тод, материаллагаар үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд танигдаж, тараагдаж шалгагдсан байх учиртай. Монголын санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн холбоо (Mongolian Association of Professional Financial Analysts)-ноос явуулах сургалт нь чухам энэ л жишиг, шаардлагын хангаж байгаа гэдэгт судлаач Бид нар итгэл төгс байдаг.   


No comments:

Post a Comment