Миний мэргэжил:
Нягтлан бодогч
Хорвоо
дэлхий цасан цагаан хучлагаа нөмөрч, малчид өвөлжөөндөө тухлан бууж, хотын Бид
нар өглөөний бүдэгхэн гэгээтэй уралдан
багачуудыг цэцэрлэгийн үүд бараадуулаад ажлынхаа газарт амжиж нэг цагаа бүртгүүлцгээнэ. Цонхоор харвал байшингийн хана бараадан ургасан зулзган цагаан хус тэр хавиар яаран гүйлдэх хүмүүсийн зулайг шүргэн найгалзах нь чамихан бөгөөд хөнгөн
гуниг төрүүлнэ. Нягтлан бодогчийн хувьд улиран одох оны санхүүгийн тайлангаа бэлтгэх,
эд хөрөнгийн тооллого хийх, харилцагч талуудтай тооцоо нийлж үлдэгдлээ
баталгаажуулах зэрэг ажилд дарагдаж, ширээн дээрх данс бүртгэл нь овоорсоор байх ажуу. Гадуур хувцсаа тайлах
завсраа комьпютероо асааж
өмнөх өдөр нь хараахан
дуусгаагүй ажлаа амжуулах гэж шамдан ажиллаж, гар утасны дуудлагыг ч гүйлгэн харах завүй
суусаар байхад үдийн цайны цаг аль
хэдийнээ өнгөрчихсөн дараагийн төлөвлөсөн ажлыг
эхлэх цаг яг тулчихсан байдаг...Компанийн захиргааны аппаратынхан, салбар нэгжийн их, бага дарга нар мөн
л элдэв мэдээ, тооцоо, судалгаа гаргаж өгөөч гэж
бичиг цаасаар дарна. Гэтэл захиргааны гишүүдийн хуралтай, санхүү-бүртгэлийн
албаныхан орлогч даргын өрөөнд шуурхай
хуралд ороорой л гэнэ, мөн дадлагын оюутнуудын тодорхойлолт бичиж өгөх шаардлага гарна, шинэ жилд бэлтгэх комиссийн арга хэмжээний төсөв гаргаад
одоо танилцуул, татвар, нийгмийн даатгалын албаны шалгалтын дүнг хэлэлцэх
хуралд суугаад энэ талаар танилцуулга бэлдээрэй гэх шиг ажлын 8 цагийн
үргэлжлэлийг 16 болгож сунгасан ч
нягтлан бодогч нар хараахан
амжуулахааргүй үүрэг, даалгавар ар араасаа хөвөрсөөр, нэмэгдсээр байдаг нь санхүү-бүртгэлийн ажлын
өдрийн хэв шинжит дүр зураг
билээ. Үдээс хойшхон 17 цаг
болоход цэцэрлэгийн хүүхэд, бага сургуулийн хүүхдээ албанаас нь очиж авах гэсэн
ажилд мөн л сэтгэл хоёрдоно. Харин бусад хэлтэс, тасгийнхан, тухайлбал хонгорхон бүсгүйчүүд шинэ жилээр
өмсөх гоёл, гангараа болон байгууллагын шагналд нэр нь дэвших магадлалтай хүмүүсийн
талаар шивэр авир гэлцэнэ. Харин эрчүүдийн зарим нэг нь өдрийн үүрэгт ажлаа аль
хэдийнэ амжуулчихаад твитерээр жиргэж, фэйсбуукаар аялж ажил тарах цагийг хүлээн
цаг руугаа хааяа нэг хяламхийн харах нь ажиглагдана. Дандаа л инээмсэглэж явдаг
ажилсаг, хичээнгүй нягтлан бодогч маань зүүдэндээ үнэгчлэн инээж,
өхөөрдөм булцгар цагаан гарынхаа хурууг шуд шуд дуугарган хөхсөөр унтах хөөрхөн
үрээ аль хэдийнээ унтчихсан хойно л ажлаасаа
ирж, өглөө үүрээр мөн л хүүхдээ дуг нойрондоо умбаж байхад хальт нэг үнсээд ажилдаа яаран гарах нь олонтаа
тохиолдоно. Бямба, ням гарагт ч
ажилдаа очиж уртасгасан цагаар ажиллаж, дуусаагүй ажлаа заримдаа гэртээ авчиран
хийж хугаслана. Цэлмэг хөх тэнгэрт одод түгж, саран авхай дээр хөөрч орчныг
гэрэлтүүлсэн шөнө дөлөөр санхүүгийн 4 тайлангаа бэлтгэж дуусаад унтах тэр
агшинд зөвхөн нягтлан бодогчийн байшингийн цонх л ганцаараа гэрэлтэй байдагсан.
Огторгуйн
хязгааргүй уудамд аялах сансарын
хөлгийг эх дэлхийгээс илгээсэн нэмэлт
модультай холбох, нарны аймгийн одод эрхэсийн гадаргууд судалгааны аппарат
зөөлөн газардуулахтай адилтгамаар нямбай
ажиллагаа, нарийн бүртгэл, тооцоо, судалгааг агуулдаг, тэдгээрийг нэг мөнгөний ч зөрүүгүйгээр баланслуулан
тохируулдаг гайхалтай бөгөөд өндөр ур чадвар шаарддаг ажил бол нягтлан бодогчийн мэргэжил мөнөөс мөн. Байгууллагын тоон мэдээллийн сан, санхүүгийн судалгаа-шинжилгээний
уураг тархи, аж ахуйн үйл ажиллагааны
явц, үр дүнг толидон харах, унших, удирдлагын оновчтой шийдвэр гаргах
мэдээллийн эх үүсвэр нь үнэндээ нягтлан бодох бүртгэлийн
албаны хүрээнд л бий болж, түүх болон үлддэг. Бизнесийн амжилтын идэвхтэй тулгуур, хос баганын
нөгөө нэг хэсэг нь нягтлан бодох бүртгэл юм. Хүнтэй
зүйрлэвээс бүртгэл ба бизнес нь хамтдаа хүний тулгуур хос эрхтэн болох 2 хөл гэмээр...
Өрөөсөн хөлтэй хүн бүжиглэж чадахгүй шүү дээ. Бүртгэлийн
ажлын ач холбогдлыг ойлгодоггүй, мэдэрдэггүй ажилтан,
албан тушаалтан бол ишгүй алхаар мужааны ажил
гүйцэтгэхээр оролддог
хүнтэй төсөөтэй гэж бодох юм. Санхүү,
бүртгэлийн чиглэсэн цэгцтэй бодлогогүй, бакалаврийн
зэргийн болон дипломын дараахь
мэргэшүүлэх сургалтын агуулга, чанар нь дэлхийн
санхүү, бүртгэлийн хөгжил,
өөрчлөлтийн хурдацаас
мэдэгдэм хоцрогдсон, аливаад зөвхөн
гадаадаас орчуулан хуулбарлах арга хэлбэрээр ханддаг манай орны
нөхцөлд бүртгэл, шинжилгээний шинэ санаа, шинэ мэдлэгийг бүтээх, энэ талаар санал солилцох, гадагш экспортлох, хэрэгжүүлэх үүрэг хариуцлага үндсэндээ
хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, тэдгээрийн
бүртгэл-тооцооны ажилтанд л ногдож
байна. Сүүлийн 10 гаруй жилд бие даасан судлаач Бид нарын нэгэнт хийж бүтээгээд
үр дүнг нь дэлхийн шилдэг их сургууль, судалгааны төвүүдэд нийгмийн сүлжээгээр нээлтэй
хэлэлцүүлж, хүлээн зөвшөөрүүлсэн 200 гаруй шинэ санаа, шинэ мэдлэгт суурилсан
санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалтаа эхлүүлэх бэлтгэлээ хангаад байна. Сургалтыг
судалгаанд суурилсан анги танхмийн (classroom learning) ба зайн (online
learning or e-learning) гэсэн үндсэн 2 хэлбэрээр зохион байгуулах болно. Дэлхийд алдартай, санхүүгийн тал бүрийн дэмжлэгтэй MOOCs
(Massive Open Online Courses), COURSERA, Khan academy зэрэг байгууллага сүлжээгээр төлбөргүй, нээлттэй сургалт явуулдаг. Тоймлон үзэхэд гол төлөв өмнө нь бусдын нэгэнт бүтээсэн, аль
хэдийнэ олны танил болчихсон мэдлэгийг multimedia ашиглаж нээлттэйгээр түгээдэг
нэр хүндтэй их сургууль, академи, сургалтын төвүүд дэлхий
даяар олон тоогоор байдаг хэдий ч тэдгээр нь оюуны өмчийн эрх зөрчсөн асуудалд
холбогдох нь түгээмэл байдаг. Монголд ч эдгээр байгууллагын төлбөргүй сайтын
content (агуулга)-ыг гадаадын төсөл нэрийн дор орчуулан хуулбарлаж, төсвөөс
санхүүжилтээ гаргуулдаг гэсэн мэдээ нийгмийн сүлжээнд тааралддаг. Бие даасан судлаач Бид нар эдийн засаг, санхүү, бүртгэлийн сургалт,
судалгааны хүндрэлтэй асуудлыг
аль болохоор түүвэрлэн сонгож, олон хувилбартайгаар тооцоолон шийдвэрлэх цоо
шинэ санаа, шинэ мэдлэгийг бүтээдэг, хөгжүүлдэг, энэ талаар санал солилцдог, хэрэгжүүлдгээрээ
бусдаас ялгардаг.
Анги танхмийн сургалтанд сургалтын уламжлалт техник хэрэгсэл ашигладаг бол зайн сургалтанд төрөл бүрийн таблетийг өргөн ашиглах шаардлага гардаг. Зайн сургалтын нөхцөлд суралцагч нь үндсэн ажлаасаа огтхон ч
хөндийрөлгүйгээр ажлын байрандаа эсвэл гэртээ multimedia-гаар шууд холбогдсоноор мэргэжлийн ур чадвараа дэлхийн санхүү,
бүртгэлийн өндөр хурдацтайгаар хувьсан
өөрчлөгдөж байгаа хөгжил, дэвшилд нийцүүлэн хөгжүүлэх боломжийг олдог.
Чөлөөт цагаар хомсхон, зам тээврийн ачаалал, түгжрэл ихтэй, авто хэрэгслийн
дугаарын хязгаарлалттай өнөө үед суралцагчид сургалтын танхимд нэгэн зэрэг бүрэн цугларахад бэрхшээлтэй байдгийг хөнгөвчлөх, суралцагч өөрийнхөө
товлож сонгосон шинэ мэдээллийг интернетийн нэмэлт хайлт хийхгүйгээр багшаас
шууд тодруулж авах, анги танхимын
гүнзгийрүүлсэн сургалтын урьдчилсан бэлтгэлийг бие дааж хангах, эзэмшихийг
хүссэн судлахууны бүтэц, хүрээ, агуулга, ашиг тусын талаар анхдагч цэгцтэй
төсөөлөл, ойлголтыг сүлжээний сургалтаар дамжуулан авах боломж нээгдэнэ. Монголын санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн холбоо (МСМШХ)-ноос Санхүүчдийн
баярын мэндийг Та бүхэндээ хүргэе. Таблетэд суурилсан зайн сургалтынхаа бэлтгэлтэй
холбоотой зургийг доор харуулав.
No comments:
Post a Comment