Хичээл 4. Өмнөх 3 хичээл тус бүрээр авч үзсэн анхдагч өгөгдлийг цаашид 4-6 дугаар хичээлд үргэлжлүүлэн ашиглана. Үүнийг эргэн
сануулвал: Иргэн Дорж хүүгээ гадаадын сургуульд суралцахад нь зориулж 20,000
доллар хуримтлуулахаар шийдвэрлэсэн. Тэрээр 2015 оны эхэнд жилийн 10 хувийн
нийлмэл хүүтэйгээр 13,333.3 долларыг банкинд хадгалуулсан бол уг санд 20,000
доллар хуримтлуулахын тулд хэдэн жил шаардлагатай вэ? 3 дугаар хичээлийн хувьд ирээдүйн дүнгийн 20,000 долларыг хуримтлуулахад
шаардагдах n=4.25
жилд үндэслэж хүүний
түвшин чухам хэд байхыг ирээдүйн дүнгийн томъёо ашиглан логарифмын хувиргалтаар
илэрхийлсэн. Харин өнөөдөр хугацааны үеийн тоо n=4.25 жил байх нөхцөлд хүүний түвшин хэд байхыг өнөөгийн үнэ цэнийн томъёо
ашиглаж логарифмын хувиргалтаар
илэрхийлье.
No comments:
Post a Comment