Sunday, December 27, 2015

Unit 5



Хичээл 5. Өмнөх 4 хичээл тус бүрээр авч үзсэн анхдагч өгөгдлийг цаашид 5-6 дугаар хичээлд үргэлжлүүлэн ашиглана. Үүнийг эргэн сануулвал: Иргэн Дорж хүүгээ гадаадын сургуульд суралцахад нь зориулж 20,000 доллар хуримтлуулахаар шийдвэрлэсэн. Тэрээр 2015 оны эхэнд жилийн 10 хувийн нийлмэл хүүтэйгээр 13,333.3 долларыг банкинд хадгалуулсан бол уг санд 20,000 доллар хуримтлуулахын тулд хэдэн жил шаардлагатай вэ? Логарифмын хувиргалтаар өмнөх 1, 2 дугаар хичээл дээр тооцоолсон n=4.25 жил, мөн 3 ба 4 дүгээр хичээлээр илэрхийлсэн i= 10 % болон ирээдүйн дүн a=20,000 долларыг ашиглаж  өнөөгийн үнэ цэнэ (p)-ийг  ирээдүйн дүнгийн томъёогоор илэрхийлье.

No comments:

Post a Comment