Хичээл 3. Өмнөх 1-2 дугаар
хичээлүүдээр авч үзсэн анхдагч өгөгдлийг цаашид 3-6 дугаар хичээлд үргэлжлүүлэн
ашиглах болно. Үүнийг эргэн сануулвал: Иргэн Дорж хүүгээ гадаадын сургуульд
суралцахад нь зориулж 20,000 доллар хуримтлуулахаар шийдвэрлэсэн. Тэрээр 2015
оны эхэнд жилийн 10 хувийн нийлмэл хүүтэйгээр 13,333.3 долларыг банкинд
хадгалуулсан бол уг санд 20,000 доллар хуримтлуулахын тулд хэдэн жил
шаардлагатай вэ? 1 ба 2 дугаар хичээлээр ирээдүйн
дүнгийн томъёо болон өнөөгийн үнэ цэнийн томъёо ашиглаж логарифмын хувиргалтаар
n=4.25
жил болохыг тогтоосон. Харин өнөөдөр n=4.25 жил байх нөхцөлд хүүний түвшин яг хэд байхыг ирээдүйн дүнгийн
томъёо ашиглаж логарифмын хувиргалтаар илэрхийлье.
No comments:
Post a Comment